Үндсэн агуулга руу шилжих
Өвлийн амралтын хөтөлбөр · Үхань Дэлгэрэнгүй 9090-8899

文 以学习汉语为乐 Хятад хэл сурах нь өөрөө аз жаргал

Хятадаар ярих тэр өдөр таны бодсоноос ч ойрхон.

Нэг анги 5–10 сурагчаас бүрдэх тул багш хүн бүртэй тулж ажиллана. Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалттай уялдаатай хөтөлбөрөөр хичээллэх бөгөөд сонирхолтой сэдэв, арга зүйгээр хятад хэл, соёлыг таны тусгай ур чадвар болгон сурган, чиглүүлэх болно. 8-аас дээш насны хэн бүхэн манай төвд ирж сурах боломжтой.

Пүтунхуа аялгын гэрчилгээтэй багш нар

  1. 4 сарӨөрийгөө хятадаар танилцуулна
  2. 7 сарХоол захиалж, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, тасалбар худалдан авах, дэлгүүр хэсэх гэх мэт өдөр тутмын хятад хэлний яриа, бичгийн чадвартай болно.
  3. 10 сарСоёл сэтгэлгээний давхаргын үг хэллэг, ойлголтуудыг сурч эзэмшиж, дунд түвшний ярих, бичих чадвартай болно.
  4. Түвшин 4–6Их сургуульд элсэн суралцах, хятад хэлээр албан ажил явуулах чадвартай болно.

13-аас дээш насныхны хөтөлбөрөөр. 8–12 насныхан 1 жилийн суурьгүй ангиас эхэлнэ.

онд үүссэн
2025
салбар
2
анги танхим
3
мэргэжлийн багш
5
суралцагч
300+
SLG EDU-ийн анги танхим — ухаалаг самбар дээр ханзны зурлагын дараалал

Бидний тухай

Хятад хэл соёлын гүнд нэвтэрье!

SLG EDU сургалтын төв нь 2025 оноос хятад хэлний боловсрол олгох үйл ажиллагаа эрхэлж байна. Бид 8-аас дээш насны хүүхэд, залуус, насанд хүрэгчдэд хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалттай уялдаатай хөтөлбөр, арга зүйгээр хятад хэлний сургалт явуулдаг. Түүнчлэн CSCA шалгалтын бэлтгэл, Хятадын их сургуульд элсэх зөвлөгөө, чиглүүлэг, Хятадын их сургуулиудад өвөл, зуны богино хугацааны хөтөлбөрт хамруулах үйлчилгээ үзүүлж байна.

Эрхэм зорилго

Хятад хэл, соёлыг сонирхон судлахыг хүссэн хэн бүхэнд хятад хэлний ярих, сонсох, унших, бичих чадварыг системтэй хөтөлбөр, арга зүйгээр сургаж, үндэстний түүх, соёл, сэтгэлгээний онцлог, амьдралын хэв маягийн тухай ойлголт, туршлагатай, хятад хэлтэй чадварлаг иргэнийг бэлтгэн гаргана.

  • Манайд Пүтунхуа аялгын гэрчилгээтэй Монгол, Хятад, Өвөрмонгол багш нар ажилладаг.

Бидний зорилтууд

Хэл сурах үйл явцаар дамжуулан суралцагчид хэл, соёл, сэтгэлгээний цогц ур чадвар эзэмшүүлж хөгжүүлнэ.

Хятад хэлний цогц чадвар

Нас, түвшин, хэрэгцээнд тохирсон HSK 1–6 түвшний хөтөлбөр.

Практик хэрэглээ

Өдөр тутмын, эрдэм шинжилгээний, мэргэжлийн орчинд хятадаар чөлөөтэй харилцах.

Хэл ба соёл

Хэлний цаанах соёлын утга, сэтгэлгээний онцлогийг ойлгох.

Шүүмжлэлт сэтгэлгээ

Мэдээллийг харьцуулах, дүн шинжилгээ хийх, санаа бодлоо үндэслэлтэй илэрхийлэх.

Бие даан суралцах

Хэлний чадвараа тасралтгүй өөрөө хөгжүүлэх.

Бүх талын хөгжил

Өөртөө итгэх итгэл, бүтээлч сэтгэлгээ.

Бидний боловсролын философи

Хэл + Соёл + Сэтгэлгээ + Хэрэглээ

  1. 语言

    Алхам 1 · Хэл

    Хэл сурах

  2. 文化

    Алхам 2 · Соёл

    Соёлыг ойлгох

  3. 思维

    Алхам 3 · Сэтгэлгээ

    Сэтгэлгээний чадвар хөгжүүлэх

  4. 应用

    Алхам 4 · Хэрэглээ

    Мэдлэгээ хэрэглэх

Хэл сурах гэдэг нь зөвхөн үг хэллэг, дүрэм сурах явдал биш. Энэ нь тухайн хэлээр ярьдаг хүмүүсийн соёл, сэтгэлгээ, түүх, амьдралын хэв маягийг ойлгохоос эхэлдэг.
Манай төв зөвхөн шалгалтад бэлтгэх үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй, суралцагчид хэлийг бодит амьдралд ашиглаж сурах, цаашид бие даан хөгжүүлэх чадвар суулгахыг зорьдог. Тиймээс манай суралцагчид HSK шалгалтын хүрээнээс илүү баялаг үгийн сан, хэл зүйн чадвартай болох нь бидний эрхэм зорилгын нэг юм.

Багш нар

Таныг хятад хэл, соёлд хөтлөн, дурлуулах багш нар

Манай сургалтын төв монгол, хятад, өвөрмонгол мэргэжлийн 5 багштай.

Ө.Номин-Учралт

Хятад хэлний багш

Монгол, хятад хэл хоёул түүний төрөлх хэл юм.

  • Боловсролын түвшин: Магистр (МУИС, Хэл шинжлэлийн хөтөлбөр)

Лю Тяньтянь

Хятад хэлний багш

Монгол хэлийг хичээнгүйлэн суралцсан, хэл сурахын хэцүүг, монгол сэтгэлгээний онцлогийг мэддэг багш.

  • Боловсролын түвшин: Магистр (МУИС, Орчуулгын хөтөлбөр)
  • Хятад хэл заасан 3 жилийн туршлагатай
  • HSK заах тусгай эрхтэй
  • HSK 1–6 түвшний хичээл заадаг

Сургалт

Сургалтын түвшин, төлбөр

Хичээл долоо хоногт 3–5 удаа орно. Нэг оролт нь академик 2 цаг (90 минут). Хичээлд ханзны дэвтэр, харандаа, үзэг авчирна.

8–12 насны хүүхэд

Хятад хэл огт мэдэхгүй хүүхдүүд 1 жилийн суурьгүй ангид элсэнэ. Долоо хоногт 3 удаа хичээллэнэ.

13-аас дээш насныхан

Залуус, насанд хүрэгчид 4 сарын суурьгүй ангид (Түвшин 1) элсэнэ. Түвшнээсээ хамаарч долоо хоногт 3–5 удаа хичээллэнэ.

Суурьтай бол — түвшин тогтоох сорилго өгнө

Онлайнаар (холбоос доор бий) эсвэл өөрийн биеэр салбарууд дээр ирэн түвшин тогтоох сорилго өгнө. Албан ёсны HSK гэрчилгээтэй бол сорилго өгөх шаардлагагүй.

Онлайн сорилго өгөх

Нэг ангид 5–10 хүүхэд — багш хүүхэд бүртэй тулж ажилладаг

Түвшин 1

Төгсөхөд: HSK 1 бүрэн, HSK 2-ын эхний шат
Хугацаа
4 сар
Долоо хоногт
3 удаа
Нийт оролт
48
Төлбөр
2,000,000₮

Юу сурах вэ

Авиа зүй, дуудлага, хөг, ханзны үндсэн зураас, өгүүлбэрийн суурь бүтцийг эзэмшинэ. 400 гаруй шинэ үг сурч, өөрийгөө танилцуулах, гэр бүл, сургууль, цаг, байршил, үнэ, өдөр тутмын амьдралын сэдвээр энгийн яриа өрнүүлнэ. Богино яриаг сонсож ойлгох, энгийн эх унших, сурсан ханз, богино өгүүлбэр бичих чадвартай болно.

Сурах бичгийн төлбөр сургалтын төлбөрөөс тусдаа. Сурах бичгийг манай салбаруудаас худалдан авна.

Хуваарь

Элсэлт авч буй ангиуд

Нэг оролт — академик 2 цаг (90 минут)

Хятадад суралцах

Хятад хэлээ Хятадад ахиул

Хятадын их сургуулиудын өвөл, зуны амралтын богино хугацааны хөтөлбөрүүд — хөтөлбөрөө сонгоод, сургуулиа сонгоорой. Мөн Хятадын их сургуульд бакалаврт элсэх CSCA бэлтгэл.

Сургуулиудын сонголт

Өөр сургуулийн хөтөлбөр удахгүй нэмэгдэнэ
2026.11.28 – 12.16 · 18 хоног

Хуажун ШУТИС — «Хятад хэл + Хятадын хотжилт», Үхань

Хятад хэлээ Хятадад ахиулж, ирээдүйн хот төлөвлөлттэй танилцаарай!

Үхань хотын Хуажун Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн (华中科技大学) Олон улсын боловсролын сургууль Архитектур, хот төлөвлөлтийн сургуультай хамтран зохион байгуулдаг богино хугацааны хөтөлбөр. Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалтыг Хятадын шинэ хотжилт, соёлтой танилцах, цахим технологийн дадлагатай хослуулсан.

Хаана
Хуажун ШУТИС, Үхань, Хятад
Хэзээ
2026 оны 11-р сарын 28 – 12-р сарын 16 (18 хоног)
Хэн хамрагдах
16–35 насны (голчлон ахлах ангийн сурагч, оюутан)
Хэлний шаардлага
Хүчинтэй HSK 3-ын оноо
Бүртгэл
Утас 9090-8899. Суудал хязгаартай.

Хөтөлбөрт юу багтсан бэ

  • Хотжилтын хятад хэл — 7 удаагийн хэлний хичээл

  • Хот төлөвлөлтийн сургалт — их сургуулийн багш нарын удирдлагаар AI, дрон ашиглан хот, барилгын бүтээл туурвиж, төгсгөлд нь үзэсгэлэн дэлгэнэ

  • Лекцүүд — их сургуулийн болон гадны зочин лекторууд; Хятадын уламжлалт соёл (хувцас, хоол)

  • Танилцах аялал — Үхань хотын хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхим, Хятадын барилгын шинжлэх ухаан, технологийн музей, Хубэй мужийн урлагийн музей, Дунху нуур

  • Аж үйлдвэрийн өв, ногоон хот — Үханийн аж үйлдвэрийн өвийн бүс, Дунху нуурын ногоон зам

Хуажун Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Үхань

Товч хуваарь

  1. 11/28–11/29

    Ирэх, байрших

  2. 11/30

    Нээлтийн ёслол, их сургуулийн танилцуулга

  3. 12/1–12/12

    Хэлний хичээл, сургалт, лекц, аялал (12/6 амарна)

  4. 12/13

    Амралтын өдөр

  5. 12/14

    Бүтээлийн үзэсгэлэн

  6. 12/15

    Хаалтын ёслол

  7. 12/16

    Буцах

Хичээлийн өдрүүдэд 09:00–11:30, 14:30–17:00 цагт орно.

HSK шалгалт · 汉语水平考试

HSK гэж юу вэ?

HSK (汉语水平考试) нь хятад хэлний мэдлэгийг тогтоодог олон улсын албан ёсны шалгалт. Хятадын их сургуульд элсэх, тэтгэлэг авах, ажилд ороход HSK-ийн гэрчилгээ хэрэгтэй.

2

Гэрчилгээ2 жил хүчинтэй

HSK 2.0 ба HSK 3.0-ийн ялгаа

HSK 2.0 (хуучин)HSK 3.0 (шинэ)
Түвшин69 (анхан, дунд, ахисан гэсэн 3 үе шат)
Хамгийн дээд түвшинд шаардлагатай үг5,00011,000
Гараар бичихHSK 3-аасHSK 1-ээс эхэлнэ
Ярих чадварТусдаа HSKK шалгалтHSK 3-аас эхлэн шалгалтад багтана

Түвшин бүрт шаардлагатай үгийн сан (HSK 3.0)

ТүвшинНийт үгТаньж мэдэх ханзГараар бичих ханз
HSK 1300246100 (HSK 1–2 хамтдаа)
HSK 2500371100
HSK 31,000655250
HSK 42,0001,096400
HSK 53,6001,527550
HSK 65,4001,940700
HSK 7–911,0003,0881,200

Бичлэг · 感受中国

Хятадыг мэдэрцгээе

Үзэсгэлэнт уул ус, өвөрмөц байгалийн тогтоц, мянга мянган жилийн соёл, ирээдүйн хотуудыг доорх бичлэгүүдээс үзэж мэдрээрэй.

Манай хөтөлбөрийн хот

Үхань — эрт, өдгөө, ирээдүй, байгаль сүлэлдсэн, хүчирхэг эдийн засагтай хот

Манай төвийн өвлийн хөтөлбөрийн Хуажун ШУТИС, зуны хөтөлбөр явагддаг БНХАУ-ын Геологийн их сургууль нь хоёул Үхань хотод байдаг. Бичлэгт харсан газруудаа өөрийн биеэр, нүдээр үзээрэй.

Бичлэгүүд YouTube-ээс, эзэмшигчийнх нь нэрийг бичлэг бүрийн доор дурдсан. Зарим нь англи хэлээр.

Гэнэтийн бэлэг

Бид угийн мэддэг хятад үгс

Бууз, цай, гуанз… Эдгээр үг хятад хэлнээс гаралтай. Карт дээр дарж хятадаар нь сонсоорой.

Нээсэн: 0 / 6

Цаашаа үргэлжлүүлэх үү? Түвшин 1-д бүртгүүлэх

Бүртгэл

Эхний алхмаа хамт хийж, зорилгоо хамт биелүүлье

Хятад хэл сурах бол сургалтын бүртгэлийн маягт, Хятадад суралцах бол зөвлөгөөний маягтыг бөглөөрэй. Таны мэдээлэл шууд манай багт очно.

Хятад хэлний сургалтад бүртгүүлэх

HSK 1–6 · 8-аас дээш насны хүүхэд, залуус, насанд хүрэгчид

Энэ маягтыг сонгоно уу, хэрэв та:

  • Хятад хэлний суурьгүй бол
  • Түвшин тогтоох шалгалт өгч, тохирох түвшиндээ (1–6) суралцах
  • Элсэлт авч буй ангиудын аль нэгт суух
  • HSK шалгалтад системтэйгээр бэлтгэх
Хэнийг бүртгүүлэх вэ?

1Таны бүртгэл

Энэ бүртгэлээр шалгалтын дүн, ирцээ slg.mn дээр харна.

Мэдээлэл, мэдэгдэл энэ хаягаар очно. Нэвтрэхдээ ашиглана.

Бид тантай утсаар холбогдоно.

Дор хаяж 8 тэмдэгт.

2Хүүхэд

Хэд хэдэн хүүхдээ нэг дор бүртгэж болно.

3Сургалт

Салбар

* заавал бөглөх · Бүртгэлтэй юу? Нэвтрэх

武

Өвлийн болон зуны хөтөлбөрийн бүртгэл — утсаар

Өвлийн амралтын хөтөлбөр: 2026.11.28 – 12.16, хүчинтэй HSK 3-ын оноо. Зуны амралтын хөтөлбөр: 2027 оны зун. Суудал хязгаартай.

9090-8899

Хувийн мэдээллийн нууцлал

Таны бөглөсөн мэдээллийг (нэр, нас, утас) SLG EDU зөвхөн сургалтад бүртгэх, тантай холбогдох зорилгоор ашиглана. Энэ мэдээллийг бусад талд дамжуулахгүй. Мэдээллээ засах эсвэл устгахыг хүсвэл 9090-8899 дугаарт хандана уу. 18 хүртэлх насны хүүхдийг эцэг эх эсвэл асран хамгаалагч нь бүртгүүлнэ.

Амжилтын түүх

Сурагчид, эцэг эхчүүдийн сэтгэгдэл

Ахиц тодорхой харагданаСурах бичиг бүр HSK түвшинтэй уялдсан тул хүүхэд аль түвшинд хүрснийг тодорхой харах боломжтой.

Дотоод шалгалтТүвшин бүрийн төгсгөлд дотоод шалгалт авч, дүнг эцэг эхэд мэдэгдэнэ.

Албан ёсны HSKМөн албан ёсны HSK шалгалт өгөх боломжтой.

FAQ

Түгээмэл асуулт

Эцэг эх, сурагчдын хамгийн их асуудаг зүйлс.

Хүүхэд маань хятад хэл огт мэдэхгүй. Элсэж болох уу?

Болно. 8–12 насны хүүхдүүд 1 жилийн суурьгүй ангид, 13-аас дээш насныхан 4 сарын суурьгүй ангид (Түвшин 1) элсэнэ.

Хэдэн настайгаас эхэлж болох вэ?

Манай хөтөлбөрүүд 8-аас дээш насныханд зориулагдсан.

Нэг ангид хэдэн хүүхэд суралцдаг вэ?

5–10 хүүхэд. Нэг ангид цөөн сурагчтай тул багш хүүхэд бүртэй тулж ажилладаг.

Хичээл долоо хоногт хэдэн удаа орох вэ?

8–12 насныхан долоо хоногт 3 удаа, бусад анги түвшнээсээ хамаарч 3–5 удаа хичээллэнэ. Нэг оролт нь академик 2 цаг (90 минут). Цагийн хуваарийг «Элсэлт авч буй ангиуд» хэсгээс харна уу.

Хүүхдийн ахицыг яаж мэдэх вэ?

Сурах бичиг бүр HSK түвшинтэй уялдсан тул хүүхэд аль түвшинд хүрснийг тодорхой харах боломжтой. Түвшин бүрийн төгсгөлд дотоод шалгалт авч, дүнг эцэг эхэд мэдэгдэнэ. Мөн албан ёсны HSK шалгалт өгөх боломжтой.

Сурах бичгийг хаанаас авах вэ?

Сурах бичгийг манай салбаруудаас худалдан авна. Номын төлбөр сургалтын төлбөрөөс тусдаа.

Өвлийн амралтын хөтөлбөрт хэн явж болох вэ?

16–35 насны, хүчинтэй HSK 3-ын оноотой хүн бүр бүртгүүлэх боломжтой. Дэлгэрэнгүйг «Өвлийн амралтын хөтөлбөр» хэсгээс уншина уу.

Түвшин тогтоох шалгалт ямар байдаг вэ?

7 түвшин, түвшин бүр 10 асуулттай (ханз, үг, дүрэм, уншлага). Түвшин бүрт 10-аас 8 зөв хариулбал дараагийнх руу шилжинэ. Ойролцоогоор 60 минут. Сургалтад бүртгүүлсний дараа онлайнаар өгнө — дүн тань шууд гарч, бүртгэлд тань хадгалагдаж, манай багш нарт илгээгдэнэ. Биеэр салбар дээр ирж өгч ч болно. Албан ёсны HSK гэрчилгээтэй бол шалгалт өгөхгүйгээр дараагийн түвшиндээ суралцана.

Хятадад сургуульд ороход тусалдаг уу?

Тийм. Бид сурагчдынхаа хятад хэлийг зөв суурьтайгаар бэлдэж, CSCA шалгалтад бэлтгэж, Хятадын их сургуульд элсэхэд чиглүүлэх элсэлтийн зөвлөгөө өгдөг.

Асуулт байна уу?

Манай зөвлөхтэй шууд холбогдоорой.

9090-8899 slg.edu111@gmail.com

Холбоо барих

Салбарууд

Төв салбар

Хан-Уул дүүрэг
Хаяг
ХУД, 15-р хороо, Эдү Парк Төв, 5-505, 506 тоот
Тодорхой газар
130-р сургуулийн баруун талд, Солонгос элчин сайдын яамны урд
Ажлын цаг
Ажлын цаг: 09:00–19:00

Олимп салбар

Баянзүрх дүүрэг
Хаяг
БЗД, 26-р хороо, Олимп хотхон, 423-р байр, 2 тоот
Тодорхой газар
183-р сургуулийн хажууд
Ажлын цаг
Ажлын цаг: 10:00–19:00
Залгах Бүртгүүлэх