Хятад хэлний цогц чадвар
Нас, түвшин, хэрэгцээнд тохирсон HSK 1–6 түвшний хөтөлбөр.
文 以学习汉语为乐 Хятад хэл сурах нь өөрөө аз жаргал
Нэг анги 5–10 сурагчаас бүрдэх тул багш хүн бүртэй тулж ажиллана. Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалттай уялдаатай хөтөлбөрөөр хичээллэх бөгөөд сонирхолтой сэдэв, арга зүйгээр хятад хэл, соёлыг таны тусгай ур чадвар болгон сурган, чиглүүлэх болно. 8-аас дээш насны хэн бүхэн манай төвд ирж сурах боломжтой.
Пүтунхуа аялгын гэрчилгээтэй багш нар
13-аас дээш насныхны хөтөлбөрөөр. 8–12 насныхан 1 жилийн суурьгүй ангиас эхэлнэ.
Бидний тухай
SLG EDU сургалтын төв нь 2025 оноос хятад хэлний боловсрол олгох үйл ажиллагаа эрхэлж байна. Бид 8-аас дээш насны хүүхэд, залуус, насанд хүрэгчдэд хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалттай уялдаатай хөтөлбөр, арга зүйгээр хятад хэлний сургалт явуулдаг. Түүнчлэн CSCA шалгалтын бэлтгэл, Хятадын их сургуульд элсэх зөвлөгөө, чиглүүлэг, Хятадын их сургуулиудад өвөл, зуны богино хугацааны хөтөлбөрт хамруулах үйлчилгээ үзүүлж байна.
Хятад хэл, соёлыг сонирхон судлахыг хүссэн хэн бүхэнд хятад хэлний ярих, сонсох, унших, бичих чадварыг системтэй хөтөлбөр, арга зүйгээр сургаж, үндэстний түүх, соёл, сэтгэлгээний онцлог, амьдралын хэв маягийн тухай ойлголт, туршлагатай, хятад хэлтэй чадварлаг иргэнийг бэлтгэн гаргана.
Бидний зорилтууд
Нас, түвшин, хэрэгцээнд тохирсон HSK 1–6 түвшний хөтөлбөр.
Өдөр тутмын, эрдэм шинжилгээний, мэргэжлийн орчинд хятадаар чөлөөтэй харилцах.
Хэлний цаанах соёлын утга, сэтгэлгээний онцлогийг ойлгох.
Мэдээллийг харьцуулах, дүн шинжилгээ хийх, санаа бодлоо үндэслэлтэй илэрхийлэх.
Хэлний чадвараа тасралтгүй өөрөө хөгжүүлэх.
Өөртөө итгэх итгэл, бүтээлч сэтгэлгээ.
Бидний боловсролын философи
Алхам 1 · Хэл
Хэл сурах
Алхам 2 · Соёл
Соёлыг ойлгох
Алхам 3 · Сэтгэлгээ
Сэтгэлгээний чадвар хөгжүүлэх
Алхам 4 · Хэрэглээ
Мэдлэгээ хэрэглэх
Хэл сурах гэдэг нь зөвхөн үг хэллэг, дүрэм сурах явдал биш. Энэ нь тухайн хэлээр ярьдаг хүмүүсийн соёл, сэтгэлгээ, түүх, амьдралын хэв маягийг ойлгохоос эхэлдэг.
Давуу тал
Багш нар
Манай сургалтын төв монгол, хятад, өвөрмонгол мэргэжлийн 5 багштай.
Хятад хэлний багш
Монгол, хятад хэл хоёул түүний төрөлх хэл юм.
Хятад хэлний багш
Монгол хэлийг хичээнгүйлэн суралцсан, хэл сурахын хэцүүг, монгол сэтгэлгээний онцлогийг мэддэг багш.
Сургалт
Хичээл долоо хоногт 3–5 удаа орно. Нэг оролт нь академик 2 цаг (90 минут). Хичээлд ханзны дэвтэр, харандаа, үзэг авчирна.
Хятад хэл огт мэдэхгүй хүүхдүүд 1 жилийн суурьгүй ангид элсэнэ. Долоо хоногт 3 удаа хичээллэнэ.
Залуус, насанд хүрэгчид 4 сарын суурьгүй ангид (Түвшин 1) элсэнэ. Түвшнээсээ хамаарч долоо хоногт 3–5 удаа хичээллэнэ.
Онлайнаар (холбоос доор бий) эсвэл өөрийн биеэр салбарууд дээр ирэн түвшин тогтоох сорилго өгнө. Албан ёсны HSK гэрчилгээтэй бол сорилго өгөх шаардлагагүй.
Онлайн сорилго өгөхНэг ангид 5–10 хүүхэд — багш хүүхэд бүртэй тулж ажилладаг
Авиа зүй, дуудлага, хөг, ханзны үндсэн зураас, өгүүлбэрийн суурь бүтцийг эзэмшинэ. 400 гаруй шинэ үг сурч, өөрийгөө танилцуулах, гэр бүл, сургууль, цаг, байршил, үнэ, өдөр тутмын амьдралын сэдвээр энгийн яриа өрнүүлнэ. Богино яриаг сонсож ойлгох, энгийн эх унших, сурсан ханз, богино өгүүлбэр бичих чадвартай болно.
Хоол захиалах, дэлгүүр хэсэх, төлөвлөгөө гаргах, тасалбар авах, уулзалт товлох, эд зүйлсийн байршлыг тайлбарлах зэрэг өдөр тутмын нөхцөлд харилцана. Асуултад бүтэн өгүүлбэрээр хариулж, өөрийн хүсэл, төлөвлөгөө, болсон үйл явдлыг энгийнээр илэрхийлж, богино өгүүлбэр бичнэ.
Өдөр тутмын амьдрал, аялал, сургууль, эрүүл мэнд, хүмүүсийн харилцааны сэдвээр өөрийн бодол, туршлага, төлөвлөгөөг уялдаа холбоотой илэрхийлнэ. Дундаж урттай яриа, эхийн гол санааг ойлгож, харьцуулах, шалтгаан ба үр дүнг илэрхийлэх хэл зүйг ашиглан богино бичвэр зохионо.
Нийгэм, боловсрол, ажил мэргэжил, соёл, аялал зэрэг өргөн сэдвээр өөрийн үзэл бодлоо дэлгэрэнгүй илэрхийлнэ. Дунд болон урт эхийн нарийвчилсан мэдээлэл, өгүүлэгчийн зорилгыг ойлгож, нийлмэл өгүүлбэртэй бүтэцтэй бичвэр зохионо.
Нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын сэдвээр гүнзгий агуулгатай эхийг ойлгож, дүн шинжилгээгээ тодорхой илэрхийлнэ. Ярилцлага, мэдээ, нийтлэлийн далд утгыг таньж, албан ба албан бус хэлбэрийг зохистой хэрэглэнэ.
Шинжлэх ухаан, урлаг, түүх, гүн ухаан зэрэг мэргэжлийн сэдвээр чөлөөтэй харилцаж, эх зохиол, эрдэм шинжилгээний бичвэрийг бүрэн ойлгоно. Албан ёсны илтгэл, хэлэлцүүлэгт итгэлтэй оролцоно.
Сурах бичгийн төлбөр сургалтын төлбөрөөс тусдаа. Сурах бичгийг манай салбаруудаас худалдан авна.
Хуваарь
Нэг оролт — академик 2 цаг (90 минут)
Даваа, Лхагва, Баасан
11:00–12:30
БүртгүүлэхЭнэ ангид бүртгүүлэхДаваа, Лхагва, Баасан
14:00–15:30
БүртгүүлэхЭнэ ангид бүртгүүлэхМягмар, Пүрэв, Бямба
17:40–19:10
БүртгүүлэхЭнэ ангид бүртгүүлэхМягмар, Пүрэв, Бямба
16:00–17:30
БүртгүүлэхЭнэ ангид бүртгүүлэхХятадад суралцах
Хятадын их сургуулиудын өвөл, зуны амралтын богино хугацааны хөтөлбөрүүд — хөтөлбөрөө сонгоод, сургуулиа сонгоорой. Мөн Хятадын их сургуульд бакалаврт элсэх CSCA бэлтгэл.
Сургуулиудын сонголт
Хятад хэлээ Хятадад ахиулж, ирээдүйн хот төлөвлөлттэй танилцаарай!
Үхань хотын Хуажун Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн (华中科技大学) Олон улсын боловсролын сургууль Архитектур, хот төлөвлөлтийн сургуультай хамтран зохион байгуулдаг богино хугацааны хөтөлбөр. Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалтыг Хятадын шинэ хотжилт, соёлтой танилцах, цахим технологийн дадлагатай хослуулсан.
Хотжилтын хятад хэл — 7 удаагийн хэлний хичээл
Хот төлөвлөлтийн сургалт — их сургуулийн багш нарын удирдлагаар AI, дрон ашиглан хот, барилгын бүтээл туурвиж, төгсгөлд нь үзэсгэлэн дэлгэнэ
Лекцүүд — их сургуулийн болон гадны зочин лекторууд; Хятадын уламжлалт соёл (хувцас, хоол)
Танилцах аялал — Үхань хотын хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхим, Хятадын барилгын шинжлэх ухаан, технологийн музей, Хубэй мужийн урлагийн музей, Дунху нуур
Аж үйлдвэрийн өв, ногоон хот — Үханийн аж үйлдвэрийн өвийн бүс, Дунху нуурын ногоон зам
11/28–11/29
Ирэх, байрших
11/30
Нээлтийн ёслол, их сургуулийн танилцуулга
12/1–12/12
Хэлний хичээл, сургалт, лекц, аялал (12/6 амарна)
12/13
Амралтын өдөр
12/14
Бүтээлийн үзэсгэлэн
12/15
Хаалтын ёслол
12/16
Буцах
Хичээлийн өдрүүдэд 09:00–11:30, 14:30–17:00 цагт орно.
Сургуулиудын сонголт
Хятад хэл, соёл, шинжлэх ухааныг Хятадад биечлэн мэдэр!
Хятадын Геологийн Их Сургуулийн (中国地质大学, Үхань) Олон улсын зуны сургууль нь хятад хэл, Хятадын соёл, орчин үеийн Хятад, геологийн хээрийн аяллыг хослуулсан богино хугацааны хөтөлбөр. Тус сургууль нь БНХАУ-ын Боловсролын яамны харьяа, «211 төсөл» болон «双一流» (дэлхийн тэргүүлэх их сургууль, тэргүүлэх салбар) хөтөлбөрт хамрагддаг үндэсний тэргүүлэх их сургууль бөгөөд Үхань хотын Дунху нуурын эрэг, Наньваншань уулын бэлд байрладаг.
Хятад хэл ба Хятадын нийгэм
Амьдралын хятад хэл (Alipay, WeChat, дэлгүүр, хоол захиалах, тасалбар авах), аяллын хятад хэл, ханз үсгийн түүх, Хятадын түүх, HSK түвшний сургалт
Хятадын соёл ба биет бус өв
Уран бичлэг, тамга сийлбэр, цаас хайчлах урлаг, тайчи, ушу, хятад зураг, хятад хоол, хятад анагаах ухаан
Жинчу соёл ба орчин үеийн Хятад
Хуанхөлөү цамхаг, Хубэй мужийн музей, Дунху нуур, Үханийн агаарын төмөр зам, Хятад–Европын ачааны галт тэрэг
Геологийн хээрийн аялал
Гурван хавцлын далан, геологийн дурсгалт газар, их сургуулийн Зыгүй дахь сургалт-судалгааны бааз, чулуулаг ба эрдэс, чулуужсан олдвор
Шаньдун мужийн нийслэл Жинань хотод Шаньдуны их сургуулийн Суурь боловсролын групп (山东山大基础教育集团) зохион байгуулдаг зуны хөтөлбөр. Мужийн шилдэг ахлах сургуулиудын туршлагатай багш нар CSCA шалгалтын бэлтгэлийг тусгайлан заана. Хичээлийн хажуугаар Хятадын «Double First-Class», «985», «211» их сургуулийн нэг болох Шаньдуны их сургуулийн кампустай танилцаж, Жинань хотын түүх, соёлын газруудаар аялна.
CSCA бэлтгэл сургалт
18 өдрийн төвлөрсөн хичээл. Шаньдун мужийн шилдэг ахлах сургуулийн гол багш нар заана.
Их сургуультай танилцах
Шаньдуны их сургуулийн төв кампус, сургуулийн түүхийн музей, Талст судлалын хүрээлэн.
Хятадын уламжлалт соёл
Уламжлалт соёлын туршлага төвд зочилж, соёлын үйл ажиллагаанд оролцоно.
Танилцах аялал
Дамин нуур (大明湖), Баотүчюань булаг (趵突泉), Мянган бурханы уул (千佛山), Миншүй эртний хот (明水古城), Шар мөрний цэцэрлэгт хүрээлэн, Шаньдуны музей.
Төгсөлтийн гэрчилгээ олгоно.
Зардалд багтсан
Хоол, байр, сургалтын төлбөр, бүлгийн аяллын унаа, үзвэр болон аяллын газрын тасалбар.
Хувийн зардал багтаагүй. Төлбөрийн мэдээллийг 9090-8899 утсаар лавлана уу.
济南 · Жинань
«Булагт хот»
Шаньдун мужийн нийслэл · 2600 гаруй жилийн түүхтэй
Өдөр 1
Ирэх, Шаньдуны их сургуультай танилцах
Өдөр 2–5
CSCA хичээл
Өдөр 6
Шаньдуны музей, урлагийн музей, The MixC худалдааны төв
Өдөр 7
Шар мөрний цэцэрлэгт хүрээлэн
Өдөр 8–12
CSCA хичээл
Өдөр 13
Талст судлалын хүрээлэн, соёлын төв, Дамин нуур, Чюйшүйтин гудамж (曲水亭街), Байхуажөү (百花洲)
Өдөр 14
Төв кампус, түүхийн музей, Мянган бурханы уул
Өдөр 15–19
CSCA хичээл
Өдөр 20
Миншүй эртний хот
Өдөр 21
Жефангө (解放阁), Хэйхучюань (黑虎泉), Баотүчюань булгууд, уламжлалт соёлын үйл ажиллагаа
Өдөр 22–25
CSCA хичээл. Сүүлийн өдөр төгсөлтийн гэрчилгээ гардуулна.
Өдөр 26
Буцах
Шаньдун мужийн нийслэл Жинань хотод Шаньдуны их сургуулийн Суурь боловсролын групп (山东山大基础教育集团) зохион байгуулдаг зуны хөтөлбөр. Мужийн шилдэг ахлах сургуулиудын туршлагатай багш нар CSCA шалгалтын бэлтгэлийг тусгайлан заана. Хичээлийн хажуугаар Хятадын «Double First-Class», «985», «211» их сургуулийн нэг болох Шаньдуны их сургуулийн кампустай танилцаж, Жинань хотын түүх, соёлын газруудаар аялна.
CSCA бэлтгэл сургалт
18 өдрийн төвлөрсөн хичээл. Шаньдун мужийн шилдэг ахлах сургуулийн гол багш нар заана.
Их сургуультай танилцах
Шаньдуны их сургуулийн төв кампус, сургуулийн түүхийн музей, Талст судлалын хүрээлэн.
Хятадын уламжлалт соёл
Уламжлалт соёлын туршлага төвд зочилж, соёлын үйл ажиллагаанд оролцоно.
Танилцах аялал
Дамин нуур (大明湖), Баотүчюань булаг (趵突泉), Мянган бурханы уул (千佛山), Миншүй эртний хот (明水古城), Шар мөрний цэцэрлэгт хүрээлэн, Шаньдуны музей.
Төгсөлтийн гэрчилгээ олгоно.
Зардалд багтсан
Хоол, байр, сургалтын төлбөр, бүлгийн аяллын унаа, үзвэр болон аяллын газрын тасалбар.
Хувийн зардал багтаагүй. Төлбөрийн мэдээллийг 9090-8899 утсаар лавлана уу.
济南 · Жинань
«Булагт хот»
Шаньдун мужийн нийслэл · 2600 гаруй жилийн түүхтэй
Өдөр 1
Ирэх, Шаньдуны их сургуультай танилцах
Өдөр 2–5
CSCA хичээл
Өдөр 6
Шаньдуны музей, урлагийн музей, The MixC худалдааны төв
Өдөр 7
Шар мөрний цэцэрлэгт хүрээлэн
Өдөр 8–12
CSCA хичээл
Өдөр 13
Талст судлалын хүрээлэн, соёлын төв, Дамин нуур, Чюйшүйтин гудамж (曲水亭街), Байхуажөү (百花洲)
Өдөр 14
Төв кампус, түүхийн музей, Мянган бурханы уул
Өдөр 15–19
CSCA хичээл
Өдөр 20
Миншүй эртний хот
Өдөр 21
Жефангө (解放阁), Хэйхучюань (黑虎泉), Баотүчюань булгууд, уламжлалт соёлын үйл ажиллагаа
Өдөр 22–25
CSCA хичээл. Сүүлийн өдөр төгсөлтийн гэрчилгээ гардуулна.
Өдөр 26
Буцах
HSK шалгалт · 汉语水平考试
HSK (汉语水平考试) нь хятад хэлний мэдлэгийг тогтоодог олон улсын албан ёсны шалгалт. Хятадын их сургуульд элсэх, тэтгэлэг авах, ажилд ороход HSK-ийн гэрчилгээ хэрэгтэй.
Гэрчилгээ2 жил хүчинтэй
| HSK 2.0 (хуучин) | HSK 3.0 (шинэ) | |
|---|---|---|
| Түвшин | 6 | 9 (анхан, дунд, ахисан гэсэн 3 үе шат) |
| Хамгийн дээд түвшинд шаардлагатай үг | 5,000 | 11,000 |
| Гараар бичих | HSK 3-аас | HSK 1-ээс эхэлнэ |
| Ярих чадвар | Тусдаа HSKK шалгалт | HSK 3-аас эхлэн шалгалтад багтана |
| Түвшин | Нийт үг | Таньж мэдэх ханз | Гараар бичих ханз |
|---|---|---|---|
| HSK 1 | 300 | 246 | 100 (HSK 1–2 хамтдаа) |
| HSK 2 | 500 | 371 | 100 |
| HSK 3 | 1,000 | 655 | 250 |
| HSK 4 | 2,000 | 1,096 | 400 |
| HSK 5 | 3,600 | 1,527 | 550 |
| HSK 6 | 5,400 | 1,940 | 700 |
| HSK 7–9 | 11,000 | 3,088 | 1,200 |
Улаанбаатарт HSK шалгалтыг МУИС-ийн Күнзийн төв болон HSK сургалт сорилын төв авдаг.
SLG EDU-ийн сурагчдад бүртгүүлэхэд нь бид тусална.
| Шалгалт авах өдөр | Хэлбэр | Түвшин | Бүртгэл | Хариу гарах |
|---|---|---|---|---|
| 11 сарын 14 (Бямба) | Компьютерээр (HSK 2.0) | HSK 4 + HSKK дунд шат; HSK 6 + HSKK дээд шат | HSK сургалт сорилын төвийн анкетаар | Тухай бүрд мэдэгдэнэ |
| 12 сарын 13 (Ням) | Бичгээр | HSK 1–6 | 11 сарын 9–16; шалгалтын хуудас 12 сарын 7–10-нд | 2027 оны 1 сарын 15 |
← Хүснэгтийг хажуу тийш гүйлгэнэ үү →
| Сар | HSK 1–6 | HSK 7–9 |
|---|---|---|
| 1 сар | 1 сарын 9 (Бямба) | — |
| 3 сар | 3 сарын 14 (Ням) | — |
| 4 сар | 4 сарын 10 (Бямба) | — |
| 5 сар | 5 сарын 16 (Ням) | 5 сарын 23 (Ням) |
| 6 сар | 6 сарын 26 (Бямба) | — |
| 7 сар | 7 сарын 18 (Ням) | — |
| 8 сар | 8 сарын 21 (Бямба) | — |
| 9 сар | 9 сарын 12 (Ням) | — |
| 10 сар | 10 сарын 16 (Бямба) | — |
| 11 сар | 11 сарын 7 (Ням) | 11 сарын 20 (Бямба) |
| 12 сар | 12 сарын 11 (Бямба) | — |
| Шалгалт | Хураамж |
|---|---|
| HSK 1 | 60,000₮ |
| HSK 2 | 64,000₮ |
| HSK 3 + HSKK анхан шат | 187,000₮ |
| HSK 4 + HSKK дунд шат | 230,000₮ |
| HSK 5 + HSKK дээд шат | 337,000₮ |
| HSK 6 + HSKK дээд шат | 377,000₮ |
| HSK 7–9 | 400,000₮ |
Анхаарах
16-аас доош насны хүүхэд төрсний гэрчилгээ эсвэл гадаад паспорт-оо сонгоно.
Бүртгүүлсэн бичиг баримтын эх хувийг шалгалтын өдөр авчирна. Эх хувийг нь тухайн өдөр шалгана.
Цээж зураг сүүлийн 6 сард авхуулсан, доод тал нь 180×240 пиксел хэмжээтэй файл байна.
Бүх материалыг JPG форматаар, файл бүрийг 25–95 КБ хэмжээтэй илгээнэ.
Овог, нэр, бичиг баримтын дугаараа латин үсгээр бичнэ.
Хятад хот, газар, хүний нэрийг кирилл үсгээр бичихдээ Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2016 оны 9-р сарын 8-ны 06 дугаар тогтоолоор баталсан «Хятад хэлний үеийн галиг»-ийг баримтална. Манай вэб дэх бүх хятад нэр энэ журмаар бичигдсэн.
Аялгын тэмдэгтэй ч, тэмдэггүй ч болно. Хүний нэрд овог, нэрийн хооронд зай авна. ü-г v гэж бичиж болно.
Галиг
Манай орчин
Бичлэг · Reels
Бичлэг · 感受中国
Үзэсгэлэнт уул ус, өвөрмөц байгалийн тогтоц, мянга мянган жилийн соёл, ирээдүйн хотуудыг доорх бичлэгүүдээс үзэж мэдрээрэй.
Манай хөтөлбөрийн хот
Манай төвийн өвлийн хөтөлбөрийн Хуажун ШУТИС, зуны хөтөлбөр явагддаг БНХАУ-ын Геологийн их сургууль нь хоёул Үхань хотод байдаг. Бичлэгт харсан газруудаа өөрийн биеэр, нүдээр үзээрэй.
Бичлэгүүд YouTube-ээс, эзэмшигчийнх нь нэрийг бичлэг бүрийн доор дурдсан. Зарим нь англи хэлээр.
Гэнэтийн бэлэг
Бууз, цай, гуанз… Эдгээр үг хятад хэлнээс гаралтай. Карт дээр дарж хятадаар нь сонсоорой.
Нээсэн: 0 / 6
Бүртгэл
Хятад хэл сурах бол сургалтын бүртгэлийн маягт, Хятадад суралцах бол зөвлөгөөний маягтыг бөглөөрэй. Таны мэдээлэл шууд манай багт очно.
HSK 1–6 · 8-аас дээш насны хүүхэд, залуус, насанд хүрэгчид
Энэ маягтыг сонгоно уу, хэрэв та:
CSCA бэлтгэл · Хятадын их сургуульд элсэх
Энэ маягтыг сонгоно уу, хэрэв та:
Хамтын ажиллагаа: Шаньдун Их Сургууль
Өвлийн болон зуны хөтөлбөрийн бүртгэл — утсаар
Өвлийн амралтын хөтөлбөр: 2026.11.28 – 12.16, хүчинтэй HSK 3-ын оноо. Зуны амралтын хөтөлбөр: 2027 оны зун. Суудал хязгаартай.
Хувийн мэдээллийн нууцлал
Таны бөглөсөн мэдээллийг (нэр, нас, утас) SLG EDU зөвхөн сургалтад бүртгэх, тантай холбогдох зорилгоор ашиглана. Энэ мэдээллийг бусад талд дамжуулахгүй. Мэдээллээ засах эсвэл устгахыг хүсвэл 9090-8899 дугаарт хандана уу. 18 хүртэлх насны хүүхдийг эцэг эх эсвэл асран хамгаалагч нь бүртгүүлнэ.
Амжилтын түүх
Ахиц тодорхой харагданаСурах бичиг бүр HSK түвшинтэй уялдсан тул хүүхэд аль түвшинд хүрснийг тодорхой харах боломжтой.
Дотоод шалгалтТүвшин бүрийн төгсгөлд дотоод шалгалт авч, дүнг эцэг эхэд мэдэгдэнэ.
Албан ёсны HSKМөн албан ёсны HSK шалгалт өгөх боломжтой.
FAQ
Эцэг эх, сурагчдын хамгийн их асуудаг зүйлс.
Болно. 8–12 насны хүүхдүүд 1 жилийн суурьгүй ангид, 13-аас дээш насныхан 4 сарын суурьгүй ангид (Түвшин 1) элсэнэ.
Манай хөтөлбөрүүд 8-аас дээш насныханд зориулагдсан.
5–10 хүүхэд. Нэг ангид цөөн сурагчтай тул багш хүүхэд бүртэй тулж ажилладаг.
8–12 насныхан долоо хоногт 3 удаа, бусад анги түвшнээсээ хамаарч 3–5 удаа хичээллэнэ. Нэг оролт нь академик 2 цаг (90 минут). Цагийн хуваарийг «Элсэлт авч буй ангиуд» хэсгээс харна уу.
Сурах бичиг бүр HSK түвшинтэй уялдсан тул хүүхэд аль түвшинд хүрснийг тодорхой харах боломжтой. Түвшин бүрийн төгсгөлд дотоод шалгалт авч, дүнг эцэг эхэд мэдэгдэнэ. Мөн албан ёсны HSK шалгалт өгөх боломжтой.
Сурах бичгийг манай салбаруудаас худалдан авна. Номын төлбөр сургалтын төлбөрөөс тусдаа.
16–35 насны, хүчинтэй HSK 3-ын оноотой хүн бүр бүртгүүлэх боломжтой. Дэлгэрэнгүйг «Өвлийн амралтын хөтөлбөр» хэсгээс уншина уу.
7 түвшин, түвшин бүр 10 асуулттай (ханз, үг, дүрэм, уншлага). Түвшин бүрт 10-аас 8 зөв хариулбал дараагийнх руу шилжинэ. Ойролцоогоор 60 минут. Сургалтад бүртгүүлсний дараа онлайнаар өгнө — дүн тань шууд гарч, бүртгэлд тань хадгалагдаж, манай багш нарт илгээгдэнэ. Биеэр салбар дээр ирж өгч ч болно. Албан ёсны HSK гэрчилгээтэй бол шалгалт өгөхгүйгээр дараагийн түвшиндээ суралцана.
Тийм. Бид сурагчдынхаа хятад хэлийг зөв суурьтайгаар бэлдэж, CSCA шалгалтад бэлтгэж, Хятадын их сургуульд элсэхэд чиглүүлэх элсэлтийн зөвлөгөө өгдөг.
Холбоо барих